Ам.долларын ханш суларлаа

Мэдээ

Төв банкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш лхагва гарагийн байдлаар 2436 нэгжид хүрээд байна. Ам.долларын ханш сүүлийн сар гаруй хугацаанд буурах чиглэлд шилжээд байгаа. Өнгөрсөн сарын эхээр 2450 нэгжид хэлбэлзэж байсан ханш сүүлийн нэг сарын хугацаанд ойролцоогоор 10 төгрөгөөр сулраад байна. Үүнээс гадна олон улсад ам.долларын ханшид хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр хүлээгдэж байна. Үүнээс өмнө “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот ханш 0.05 хувиар буурсан байна. Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш олон улсын зах зээлд 0.2 хувиар буурч, 1241 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь сүүлийн 150 орчим хоногийн доод цэгт тооцогдож байна. Түүнчлэн зэсийн ханш 0.4 хувиар чангарч, фунт нь 3.03 ам.долларт хүрэв.


САНАЛ БОЛГОХ