С. Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хорио тогтоож, суллав

Улс төр


“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубай”-н гэрээтэй холбоотойгоор цагдан хориод байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал өнөөдөр боллоо. Тэднийг нэг сарын хугацаанд хорисон бөгөөд, үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй байгаагаа нийслэлийн прокурорын газраас шүүхэд ирүүлээд байсан юм. Тэгвэл шүүх хурлаар экс Ерөнхий сайдуудыг суллах шийдвэр гаргав. Гэхдээ тэдэнд хилийн хорио тогтоосон байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар шүүх хуралд онлайнаар оролцсон гэж Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.


САНАЛ БОЛГОХ