Шинэ жилийн хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?

UB Info

Хүүхэд бүр бүтэн жилийн турш хүслээ шивнэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хэн мундаг, хэн сайн байсан нь өвлийн өвөөгөөс бэлгээ авах болно. Шинэ жил бол хүүхэд насыг тодорхойлох, мартагдашгүй дурсамж үлдээх хамгийн том үйл явдал. Гэхдээ та тэдний мартагдашгүй баярыг бүрдүүлэх шинэ жилийн бэлгийг сонгосон уу? Орчин үеийн хүүхдүүд амттан дүүрэн ууттай бэлгийг хэдийн тоохоо больсон гэдгийг бид мэднэ. Хүүхдүүд илүү догь, хөгжингүй болсон тул тэдэнд ч бас хамгийн "cool" бэлгүүдийг сонгох хэрэгтэй.

Тиймээс бид таны ажлыг хөнгөвчлөх зорилгоор таны шоппинг жагсаалтад байгаа нас, насны хүүхдүүдэд таалагдах эд зүйлсийг нэг дор цуглууллаа.

Өсвөр насныханд

AOMAIS - Bluetooth спикер

Өсвөр насныхны хувьд дуу хөгжим бол амь амьдрал нь. Хүчирхэг атлаа авсаархан энэхүү спикерийг гэртээ, аялал, зугаалгад, хичээлийн завсарлагаар гээд хаа сайгүй биедээ авч явж болно. Америкийн Аomais брэндийн энэхүү спикер нь IPX 7 ус, тоос шорооны хамгаалалттай, 360 градуст дуу хөгжмийг цацах болно, 14см диаметртэй, 250гр жинтэй ухаалаг төхөөрөмж юм.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Anker - Power Bank

Anker брэнд бидний хэрэглээнд нэвтэрсээнээ хойш маш сайн дүнтэй байгаа билээ. Шинэчлэгдэн гарсан Anker PowerCore зөөврийн цэнэглэгч нь 10000mAh чадалтай өндөр хурдны цэнэглэх технологи агуулсан iPhone, Samsung гээд бусад бүх төрлийн гар утсыг 4 удаа бүтэн цэнэглэх боломжтой зөөврийн цэнэглэгч юм. Anker-тай байхад таны хүүхдийн гар утас хэзээ ч унтрахгүй. Мэдээж авч явахад авсаархан алганд багтах жижиг хэмжээтэй.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Monopoly Ultimate Banking

Орчин хүүхдүүдэд классик монополи бага зэрэг уйтгартай санагдах байх. Харин Monopoly Ultimate Banking бол яг л тэдэнд зориулсан загвар. Тоглогч бүр банкны карт авдаг бөгөөд Ultimate Banking нэгж нь хүн бүрийн баялгийг хянаж байдаг автомат машинтай хувилбар. Технологийн мэргэжилтнүүд гэж хэлж болох орчин үеийн өсвөр насныханд хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээс гадна, оюун ухааныг нь хөгжүүлж, амьдралд хэрэгцээтэй мэдээлэл олгох интерактив тоглоом сайхан сонголт болно. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зуураа санхүүгийн мэдлэгээ дээшлүүлээрэй.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Бага насныханд

Crayola - Зургийн хэрэгсэл

Зураг зурах дургүй хүүхэд гэж байхгүй. Тэд өөрсдийн бяцхан ертөнцийг олон өнгөөр илэрхийлж өнгө будганд умбах дуртай. АНУ-ын Crayola брэндийн зургийн хэрэгсэл таны хүүхдийг бяцхан Пикассо болгох болно. Түгжээтэй цүнх нь тэдэнд яг л зураач хүн бүрэн хэрэгслээ авч яваа мэт мэдрэмж төрүүлэх байх. Дотроо 140 ширхэгтэй, 64ш crayola өнгийн шохой, 20ш богино өнгийн харандаа, 40ш усны хамгаалалттай маркер, 15ш том цаастай. Тэдэнд мэдрэмжээ илэрхийлэх боломжийг өг.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Kidzlane - Хүүхдийн ухаалаг караоке

Томчууд л зөвхөн караокедэх дуртай гэж үү? Үгүй шүү. Тэд ч бас дуртай. Kidzlane брэндийн 2 микрофонтой хүүхдийн ухаалаг караоке төхөөрөмж. Bluetooth, Wireless, USB, Aux гэх мэт төрөл бүрийн холболтуудтай. Мөн 512mb-н 100 хүртэлх дууг хадгалах SD карттай, гар утастай холбох боломжтой. Иймээс таны хүүхэд хүссэн дуугаа караоке төхөөрөмж дээр дуулж чадна.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Lego Friends цуврал

Энэ бол охидод зориулсан Lego-н цуврал юм. Olivia- н сонирхолтой лаборатори Emma-н зургийн урлан тэдний пиццаны газар гээд охидод таалагдах бүх зүйл энэ цувралд байгаа. Мэдээж тэдний сайн найзууд Prankzy, өхөөрдөм муур Chico болон Zobo, zuzu, zobito роботууд бүгд байгаа.

Худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 
САНАЛ БОЛГОХ