Та UBinfo-г бүрэн мэддэг үү? "Өргөдөл гомдол"

UB Info

Гэрийн тань гаднах талбай энхэл донхолтой байна уу? Төрийн байгууллагууд хүнд суртал гаргаж байна уу? Эсвэл дэлгүүрүүд e-баримтаа хэвлэн өгөхгүй байна уу? Энэ бүх жижиг мэт чухал асуудлуудыг хаана хэлж, хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байвал үүнийг анхааран уншина уу.

Санал хүсэлт өргөдөл гомдлыг зохих газарт нь хүргэж шийдвэрлүүлнэ гэдэг UBinfo апп хэрэглэгчдийн хувьд тйим ч хэцүү зүйл биш. Учир нь бидэнд "Өргөдөл гомдол" цэс бий.

"Өргөдөл гомдол" цэсийн гол зорилго нь иргэдийн цаг завыг хэмнэх, төрөөс тэр бүр анхаарал хандуулаад байдаггүй зөвхөн иргэдийн л олж харах санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэхэд оршдог юм. Таны байрны СӨХ ажлаа хийхгүй байх үед, хог ачилтын машин хогоо ачихгүй байвал, нийтийн өмчийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан үед гээд таны болон нийтийн амьдралд саад болж буй бүхий л асуудлыг та уг цэсээр дамжуулан холбогдох байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд илгээх боломжтой.

Энэ бол төрийн үйлчилгээнд таны үгийг хүргэх томоохон алхам бөгөөд өмнө нь заавал “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв” дээр биеэр очиж өгдөг байсан асуудлыг хялбар аргаар шийдсэн шийдэл юм.

Хэрхэн ашиглах вэ?

1. Та бусад хэрэглэгчдийн илгээсэн санал хүсэлтийг дэмжиж мөн ангилан харах боломжтой. Харин өргөдөл гомдол, санал хүсэлт илгээхийн тулд баруун дээд буланд байрлах хэрэглэгчийн мэдээлэл хэсэг дээр даран утасны дугаар, мейл хаягаар бүртгүүлэн санал хүсэлт илгээх боломжтой болно.

2. Та нийгэмд тустай байж болох бүхий л зүйлсийн талаар хүсэлт илгээх боломжтой. Яг одоо халдварт өвчин тархах өндөр магадлалтай үед зарим эмийн сангууд амны хаалт, гар ариутгагч зэргийн үнийг нэмж борлуулж байгаа талаар ч байж болно. Ингэхийн тулд "төрөл сонгох - өргөдөл гомдол, санал хүсэлтээ тодорхой бичих - баталгаажуулах зургийг хавсаргах - байршлыг зааж" илгээхэд хангалттай. Үүний дараа таны гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэж тантай утсаар холбогдож хариу өгнө.



Та доорх холбоос дээр дарж UBinfo апликейшнээ ШИНЭЧЛЭЭРЭЙ.

iPhone: AppStore-ийнхоо Update буланг доош чирч refresh хийсний дараа шинэчлээрэй.

Android:

САНАЛ БОЛГОХ