Чимх зөвлөгөө: Амьдрал маш энгийн

UB Info

1. Хааяа амьдралын хурдаа бууруул

Хурдацтай хөгжих өнөөгийн нийгэмд бид хэт их ажиллах хандлагатай болсон. Та зогсохгүй ажиллаад л байвал хэзээ ч хийж байгаа ажилаасаа хамгийн сайн үр дүнг авч чадахгүй. Тиймээс үе үе гэр бүл, найз нөхөд болон өөртөө амрах цаг гаргаж байгаарай.

2. Тархи толгойгоо цэгцэл

Толгойн дотроо хэт их бодол тээж явах нь сайн хэрэг биш. Хэрэггүй бодлууд таныг улам стрессд оруулж амьдралаас авах таашаалыг чинь үгүй хийнэ. Бодлуудаа хоёр шүүлтүүрээр шүүгээд үз: Танд үнэхээр хэрэгтэй юу? Ямар нэгэн эерэг үр дүнд хүргэх үү? Хэрвээ үгүй бол авч хая.

3. Бүү шуна

Танд хэчнээн их эд хогшил хэрэгтэй вэ? Эзэмшиж буй зүйлс чинь бүгд өдөр тутмын амьдралд шаардлагатай мөн ашгаа тогтмол өгч байх ёстой. Хэрвээ үгүй бол хэрэггүй зүйлсээсээ салаарай.

4. "Үгүй" гэж хэлж сур

Таны дотно биш хүмүүсээс ирж буй хүсэлтүүд мөн өөрт чинь ямар нэгэн ашиггүй хүсэлтүүдэд үгүй гэж хэлж сур. Та буяны байгууллага биш. Тиймээс өөрт буй цагаа өөртөө ашигтайгаар зарцуул.

5. "Би завгүй"

Өнөөгийн үед бидний хамгийн их хэлдэг үгсийн нэг нь "Би завгүй ээ" болоод байна. Энэ нь татгалзаж буй зүйлээ тийм ч чухал гэж үзэхгүй байна гэсэн үг. Тэгвэл дотнын хүмүүс болон хийх дуртай зүйлсдээ хангалттай цаг зав гаргахгүй байх нь бидний сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг гэдгийг судалгаагаар баталсан байна. Тиймээс өөрт чухал гэсэн хүмүүстээ цаг гаргах нь танд эерэгээр нөлөөлнө.

6. Шаардлагагүй бол өр бүү тавь

Өртэй байх нь биднийг стрессд оруулдаг. Байрны зээл гэх мэт зарим нэг үнэхээр чухал зээлийн хувьд яах ч аргагүй бөгөөд эдгээр нь зайлшгүй хэрэгцээ юм. Харин өр тавихгүйгээр тансаглаж чадахгүй байгаа бол таны хувьд тансаглах цаг нь арай болоогүй байна гэсэн үг. Тиймээс үнэхээр шаардлагатай л биш бол өр бүү тавь.

7. Онлайн ертөнцөд хэт их цагийг бүү зарцуул

Хүмүүсийн онлайн ертөнцөд өнгөрөөх цаг өдөр ирэх тусам ихэссээр байгаа билээ. Xийсвэр зүйлсэд цагаа зарцуулж байтал амьдрал биднийг дайраад өнгөрөх аюул учраад байна. Технологи үнэхээр зугаатай ч гэсэн боломж гарвал ашиглахгүй байхыг хичээгээрэй. Салхинд гар, найз нөхөдтэйгөө чатаар биш амьдрал дээр уулз, интернетээр кино үзэх биш театрт очиж үз гэх мэт.

САНАЛ БОЛГОХ