Чимх зөвлөгөө: Хатуужлын философи

UB Info

Хатуужилтай хүн амьдралд тохиолдох асуудлуудыг хүлээн зөвшөөрч илүү хялбар давж гардаг. Мөн аз жаргалыг илүү практикал нүдээр харан илүү удаан хугацааны турш тогтоож чаддаг.

Зовлон ба хүсэл

Буддын сургаалд зовлон шаналал бол амьдралын зайлшгүй нэг хэсэг хэмээн айлдсан байдаг. Харин зовлонгийн гол эх үүсвэр нь бидний хүсэл, шунал юм. Хүн үргэлж ямар нэгэн зүйлийг хүсэж байдаг ба хэрвээ хүссэн зүйлдээ хүрч чадаагүй тохиолдолд хямардаг. Харин хатуужилтай хүн байгалийн жамыг хүлээн зөвшөөрч бүх зүйл үргэлж бидний хүссэнээр болдоггүй гэдгийг ойлгодог аж.

Юу хүсэж байгаагаа тодорхойл

Амьдралын утга учир, явж буй зүг чиг, мөн хүрэх газраа мэддэг байх нь маш чухал. Өөрөөр хэлбэл та амьдралын зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Ямар нэгэн зорилгогүйгээр амьдардаг хүн зовлон шаналалд амархан өртдөг.

Зөв хандлага

Амьдралын явцад нөлөөлөх хамгийн чухал зүйлсийн нэг бол таны хандлага юм. Итгэл үнэмшил, туршлага болон хуримтлуулсан мэдлэгүүд чинь нийлэн таны одоогийн хандлагыг бий болгодог. Өөрийн мэддэг хамгийн сөрөг хандлагатай хүнээ бодоод үз. Байнгын гомдож байдаг хамт ажилладаг хүн чинь үү? эсвэл дотнын найз чинь үү? магадгүй эцэг эх чинь ч байж болох юм. Эдгээр хүмүүс таны мэдэрч байгааг яг адилхан мэдэрч байгаа. Харин амьдралыг харах өнцөг нь буруу учраас бүх юмыг сөргөөр хүлээж авдаг.

Гарцаагүй нөхцөл байдал

Амьдралд зайлшгүй тохиолдох хүнд хэцүү нөхцөл байдлуудаас болж хохирох үе байна. Тэр үед хэрвээ заавал хэн нэгнийг буруутгаж, шалтаг хайж байгаа бол та хохирогч сэтгэхүйтэй байна гэсэн үг. Хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан үедээ зүгээр л хүлээн зөвшөөрөн тайван байж шийдэх арга замыг хайж чадаж байвал бид илүү эрүүл сэтгэхүйтэй болно.

САНАЛ БОЛГОХ