Эпиктетусын "Энкирайдион" номын хамгийн чухал 5 сургаал

UB Info

Эпиктетус нь эртний Грекийн хатуужлын философич билээ. Тэрээр хүн хатуужсанаар дотоод сэтгэлийн амар амгалан болон эрх чөлөөнд хүрч чадах бөгөөд аз жаргалтай амьдралыг сахилга бат болон зөв хандлага авчирдаг гэж үздэг байсан аж.

1. Цаг хугацаа

Хүн мэдээж хүсэж буй зүйлсийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Гэвч заримдаа хүссэндээ хүрэхгүй байх тохиолдол бий. Орчин тойрон, нөхцөл байдал болон бусад хүмүүс гэх мэт бүх зүйлс бидний хүссэндээ хүрч чадах эсэхэд нөлөөлдөг. Зарим үед хүссэндээ хүрэхийн тулд дээрх бүх зүйлсийн төгс зохицол болох хэрэгтэй болдог. Тиймээс цаг хугацаа маш чухал ба амжилтад хүрэхийн тулд маш тэвчээртэй, тууштай байх ёстой.

2. Хөгжин цэцэглэлт

Зөвхөн хэрэгтэй, чухал гэсэн зүйлсийг л хэлж ярьж бай. Бусдад хэзээ ч хэчнээн их юм мэддэгээ эсвэл хэчнээн их зүйл бүтээснээ бүү гайхуул. Оронд нь үйл хөдлөлөөрөө харуул. Үнэхээр аз жаргалтай хүн хэзээ ч бусдаас илүү гарах гэж хичээх эсвэл өөрт буй зүйлсээ бусдад гайхуулдаггүй. Тиймээс төлөв даруу хүнд бусдын юу бодож байгаа нөлөөлдөггүй ба тэд тогтмол хөгжин цэцэглэдэг.

3. Сахилга батаар өөрийгөө ойлго

Үнэхээр юу хүсэж байгаагаа, мөн түүндээ хүрч чадах эсэхээ байнга эргэцүүл. Бусдаас зөвлөгөө ав, гэхдээ хүн болгон өөр гэдгийг бүү мартаарай. Учир нь өөрийгөө байнга бусадтай харьцуулах нь амьдралаас авах таашаалыг үгүй хийх аюултай. Зорилгодоо хүрэхийн тулд маш сэтгэл санааны хүч шаардагдана. Харин тухайн үеийн зорилго чинь одоо хэрэггүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бүр их сэтгэл санааны хүч шаардлагатай. Тиймээс сэтгэл санаагаа эрүүл байлгах нь юунаас ч илүү чухал юм.

4. Сөрөг зүйлсэд бүү оролц

Сөрөг үзэл бодол, үзэн ядалт, бусдыг гомдоох шүүмж гэх мэт зүйлсийг бусадтай бүү хуваалц. Үнэхээр зохисгүй зүйлсийн эсрэг дуугарах нь зүйтэй, гэхдээ байнга бусдын талаар хов жив ярьж, дайсагнах нь ялгаварлан гадуурхах үзлийг улам өөгшүүлдэг. Тиймээс эргэн тойрны хүмүүсээ сайтар ажигла, мөн зарим бодлоо зөвхөн өөртөө л үлдээ.

5. Хүнд хэцүү зүйлс оюун ухааныг тэтгэнэ

Ямар нэгэн хүнд хэцүү байдалтай нүүр тулгарах үед таны хандлага оюун ухаан, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд тухайн зүйл хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг тодорхойлно. Хэцүү зүйлс бидний үнэ цэнийг сорьж, ёс суртахууныг хөгжүүлдэг. Тиймээс бүх зүйлээс ямар нэгэн юмыг сурах гэж оролд. Хэрвээ тэгж чадвал та тайван, тогтвортой амьдралаар амьдарч чадах юм.

САНАЛ БОЛГОХ