Гүүд Нэйборс ОУТББ 80,000 ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлав

UB Info

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд зориулж ЭМЯ, УОК, ЦЕГ-т нийт “48 000 ширхэг 1 удаагийн амны хаалт”–ыг тус тус хандивлахын зэрэгцээ Нийслэлийн 6 дүүрэг, Дархан-Уул аймаг дахь салбараараа дамжуулан 32000 ширхэг амны хаалтыг зорилтот бүлгийн иргэд, хүүхдүүдэд хүргэхээр ажиллаж байна.

 

Өнгөрсөн 2-р сараас эхлэн Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр болох үүднээс дүүрэг, хороодын онцгой байдлын хэлтэс болон эрүүл мэндийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, маск зэрэг дэмжлэг үзүүлэхээс гадна иргэдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэх, тусламж шаардлагатай 6,500 гаруй өрхөд 195,000,000 төгрөгийн өртөг бүхий хүнс, эрүүл ахуйн багц тараах хүмүүнлэгийн тусламжийн аяныг өрнүүлэн ажиллалаа.

Түүнчлэн Гүүд Нэйборс ОУТББ нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй өрхүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг хүргэх зорилгоор хандивын дансыг ажиллуулж байгаа тул иргэд та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 40 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын тусламжийн Төрийн Бус Байгууллага юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг:

Facebook: GoodNeighbors Mongolia
Утас:
99818280

САНАЛ БОЛГОХ