Нобелийн физикийн шагналтнууд өнөөдөр тодорчээ

UB Info

Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи нь 1901 оноос хойш Нобелийн нэрэмжит хүндэт шагналуудыг олгож байгаа билээ.

2020 оны Нобелийн физикийн шагналын хагас нь Roger Penrose хэмээх математикчийн "Хар нүх нь харьцангуйн ерөнхий онолын зайлшгүй таамаглал" ажилд , шагналын үлдсэн хагас нь Reinhard Genzel болон Andrea Ghez нарын "Манай галактикийн төвд байрлах агуу их масстай биет" ажлуудад тус тус өгсөн байна.

Агуу том (massive) од гэдэг бол дор хаяж манай нарнаас 8 дахин их масстай одыг хэлдэг ба амьдралынхаа төгсгөлд өөрийнхөө гравитацыг дийлэлгүй сөнөхдөө хумигдаж үйл явдлын хаяавчийг нь давбал гэрэл ч зугтаж чадахааргүй биет буюу өөрөөр Хар нүх болон хувирдаг. Орон зай цаг хугацааны урсгал төв буюу сингулярт (singularity) руу чиглэх ба сингуляраас цаашаа нягт хязгааргүй болох бөгөөд цаг хугацаа зогсоно гэж үздэг. Харьцангуйн ерөнхий онолын эцэг Альберт Эйнштейн хүртэл Хар нүх байдаг гэдгийг анзаарч байгаагүй ажээ. Түүний үхлээс хойш 10 жилийн дараа 1965 оны 1 сард Roger Penrose нь энэ алдарт өгүүлэлдээ бичсэн ба хар нүхний оршдогийг батлахын тулд шинэ математик ойлголтыг гаргаж иржээ.

Харин Reinhard Genzel болон Andrea Ghez нар нь 1990 оны эхээд үед бүлэг астронмочдийг ахлан манай галактикийн төвд байрлах Sagittarius A* хэмээх бүсийг судалж байжээ. Тухайн үед манай галактикийн төв хавиар байрлах тод оддын орбитыг хэмжих нарийвчлал ч гэсэн өндөр болжээ. Энэ хоёр хэмжилтийн үр дүн нь хоёул манай галактикийн төвд үл үзэгдэх асар их масстай биет байх өндөр магадлалтайг харуулсан. Цаашлаад энэ биет нь манай нарнаас 4 сая дахин их масстай боловч манай нарны аймгийн хэмжээнээс хэтрэхээргүй хэмжээтэй байжээ. Genzel болон Ghez нар нь манай гариг дээрх хамгийн том дуранг ашиглан од хоорондын хийн үүлэн дундуур харах аргыг боловсруулсан. Тэдний энэ хийсэн ажиглалт нь манай нарны аймгийн төвд хар нүх байж болох хамгийн магадлал ихтэй нотлох баримт болсон ажээ.

Зургийг: nobelprize.org

САНАЛ БОЛГОХ