Хоёр дугаар сарын гол дүр Ангараг гараг!

UB Info

1965 онд Mariner 4 хөлөгтэй Ангараг гарагийг судлах тууштай даалгаврыг эхлүүлсэн NASA-н багийнхан энэ жилийн долдугаар сард Perseverance роверыг Ingenuity дроны хамтаар Ангараг руу илгээсэн бол өдгөө ердөө 14 хоногийн дараа тус гарагийн Жезеро кратер дээр газардах юм.

Энэхүү даалгаврын зорилго бол Ангараг гараг дээрх астробиологийн хувьд чухал эртний орчныг судалж, гадаргын геологийн процесс, түүхийг судлах, эртний байгаль цаг уур , Ангараг дээр өнгөрсөн амьдралын боломж, биологийн шинж чанарыг хадгалах боломжтой геологийн материалууд байгаа эсэхийг тодорхойлж үнэлэх юм. Ингэхдээ мэдээж гарагийн чулуулгаас дээж цуглуулах бөгөөд энэ нь анх удаа хийж байгаа тохиолдол аж. Харин цуглуулсан чулуулаг, реголит зэргийг дэлхий рүү авчрах өөр нэгэн даалгаварт NASA-ийн баг ESA-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна нэгэн шинэ технологийг Ангараг дээр тестэлж байгааг мэдсэн үү?

Роверын явах эд анги дахь MOXIE (Mars Oxygen In-Situ Resource Utilization Experiment) автомашины баттерейны хэмжээтэй төхөөрөмж нь Ангарагийн нүүрстөрөгчийн давхар ислийг хүчилтөрөгч болгон хувиргах боломжтой гэдгийг харуулахаар зорьж байгаа юм. Энэхүү технологи нь цаашдаа сансрын нисгэгчдийн дэлхийд эргэж ирэх найдвар болсон пуужингийн түлшний бүрэлдэхүүн хэсэгт шаардагдах асар их хэмжээний хүчилтөрөгчийг бий болгож чадах бөгөөд мэдээж бас амьсгалахад ч ашиглаж болно.

Ингээд анх 1960 оноос ЗХУ-ийн ОКВ-с хэрэгжүүлсэн Mars 1M-с хойш дэлхийн хүмүүс нийт 49 даалгаврыг Ангараг руу илгээсэн байдаг. Бүгд амжилттай байгаагүй ч амжилттай болсон аяллууд нь бидэнд маш үнэ цэнэтэй мэдээллийг өгсөөр байгаа билээ. 2020 оны хувьд Ангараг гарагийг судлахаар Энэтхэг, Хятад, Америк зэрэг улсууд өөрсдийн хөлгүүдийг амжилттай хөөргөсөн байна. Ангараг гарагийг судлах нь яагаад ийм чухал байна вэ? Нээлттэй асуулт шүү

ЭНД ДАРЖ Perseverance Rover-н тухай илүү ихийг уншаарай

Зураг: spaceinimages.esa.int, NASA

Эх Сурвалж: NASA

САНАЛ БОЛГОХ