Таны бизнест ойр "Надад ойр" цэс

UB Info

Таны байгууллагын зураг, нэр, хаяг, байршил гээд бүхий л мэдээлэл үнэ төлбөргүйгээр 1,000,000 гаруй хүнд хүрнэ гээд төсөөл дөө. Энэ боломж зөвхөн UB Info app-ын “Надад ойр” цэсэд байна.

Надад ойр цэс нь UB Info app-ын хэрэглэгчид хаана ч явж байсан уг цэсрүү орох үед хэрэглэгчийн байгаа байршилтай ойр хоолны газар, эмийн сан, банк, төрийн үйлчилгээний байгууллага гэх мэт бүх төрлийн өөрт ойр байгаа байгууллагуудын мэдээллийг харах боломжтой ухаалаг шийдэл юм.

Хэрэглэгчдэд ямар мэдээлэл харагдах вэ?

-Таны байгууллагын нэр, зураг, хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, хэрэглэгчээс хэдэн метрийн зайд байгаа гээд бүх мэдээлэл харагдана.


Энд танай байгууллага ч бас өөрсдийн мэдээллийг нэмж үнэ төлбөргүй, хялбар аргаар бизнесээ сурталчлах боломжтой.

Надад ойр цэсэд хүн бүр мэдээлэл оруулах боломжтой. Ингэхийн тулд:

-UB Info app-ын “Аппууд” хэсэгрүү орж "Надад ойр" цэсийг сонгох.
-Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах + тэмдэг дээр дарах.
-Үнэн зөв бүрэн мэдээллийг оруулах, хадгалах.

Надад ойр цэс ямар харагддаг вэ? Хэрхэн ашиглах вэ?

1. Жагсаалтаар хайх

Жишээ нь өөрт ойр байгаа эмийн сангуудыг хайж үзье.
-Категори дундаас эмийн санг сонгох.
-Гарч ирсэн сонголтуудаас өөрийн хүссэн газрыг сонгох.
-Сонгосон газрын нэр, зураг, утас, цагийн хуваарь, байршил бүгд гарч ирнэ.

2. Түлхүүр үгээр хайх

Жагсаалт дундаас категори сонголгүйгээр өөрт хэрэгтэй байгаа газрынхаа түлхүүр үгийг хайлт хэсэгт бичихэд л хангалттай. Мөн үйлчлүүлсэн газраа хадгалах болон тухайн газар танд ямар сэтгэгдэл үлдээснийг хуваалцаж болно.

3. Газрын зургаар хайх

Илүү томоор хайхыг хүсвэл газрын зураг хэсгийг сонгоорой. Таны сонгосон категорид багтах бүх газрууд газрын зураг дээр харагдах болно.

САНАЛ БОЛГОХ