Нисэх рүү нэгдсэн унаагаар зөөнө

Мэдээ

Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн уулзалт болно. Үүнтэй холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгаа аж. Тодруулбал, АСЕМ-ийн уулзалтад ирэх зочдыг угтах, үдэх зорилгоор энэ сарын 13- ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна. Тиймээс гадаад болон орон нутгийг зоригсдыг “Буянт-Ухаа” спорт цогцолбороос нэгдсэн унаагаар нисэх буудал руу хүргэх юм байна. Харин үдэгсэд тус цогцолбороос цааш явах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.


САНАЛ БОЛГОХ