1 өдөр 1 бизнес: The Books and Coffee Corner

UB Info

“1 өдөр 1 бизнес” төслийн хүрээнд бид бизнес эрхлэгчдээ дэмжин өдөр бүр онцлох мэдээ болон баннерыг UB Info аппликейшнд ҮНЭГҮЙ байршуулж өгч байгаа билээ.

Кофе болон дурын уух зүйл дээрээ дуртай өнгөт зургаа хэвлүүлэн ууна гэвэл ямар сонсогдож байна? Гайхалтай биз?

Тэгвэл бид өнөөдөр та бүхэнд "The Books and Coffee Corner" гэх кофе шоптой номын дэлгүүрийг онцолж байна. Энэхүү дэлгүүр нь дурын уух зүйлс дээр зураг хэвлэдэг тусгай принтертэй бөгөөд та өөрийнхөө болон найз нарынхаа гээд ямар ч зургийг хэвлүүлэх боломжтой. 

Хотын төвд Хүнсний 50-р дэлгүүрийн урд байрлах "The Books and Coffee Corner" нь  шинэхэн нээгдсэн ч аль хэдийнээ залуучуудын орох дуртай газруудын нэг болсон билээ. Та сонирхсон номоо кофе уунгаа шимтэн унших боломжтой бөгөөд танд таалагдвал номыг худалдан авах ч боломжтой юм. Найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрөөх эсхүл ганцаараа тайван суух шинэлэг орчин бүрдүүлсэн газарт таныг урьж байна.

Мөн номоо thebooks.mn сайтаар захиалж болох бөгөөд ойр орчимдоо кофе хүргэлттэй гардаг байгаа шүү. Та ирж үйлчлүүлж болно мөн үйлчилгээ ч тань дээр очиж болно. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хүнсний 50 дэлгүүрийн замын урд, UB Comedy-гийн хажууд The Books and Coffee Corner номын дэлгүүр.

Утас: 9697 0643

Вэб: www.thebooks.mn

САНАЛ БОЛГОХ