Дэлхийн иргэн гэж хэнийг хэлж болох вэ?

UB Info

Хүн төрөлхтний дэвшилт, сайн сайхны төлөө олж нээсэн хүч чармайлтыг шагнадаг нэгэн шагнал байдаг билээ. Энэ нь мэдээж Нобелийн шагнал юм. Тус шагнал бий болсон учир нь Швед улсын химич, зохион бүтээгч, инженер, бизнесмен, филантропист Альфред Нобелийн хүсэлтэд орших юм.

Тэр 1895 онд гэрээслэлдээ тус шагналыг үүсгэх тухай дурдсан байдаг. Үүнээс ч бүр агуу нь Альфред Нобель нь нийт 355 бүтээлтэй бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь динамит юм. 

...ммм нээрээ дэлхийн иргэн гэсэн билүү...? Тэр англи, франц, итали, герман, орос болон швед хэлээр 'ус цас' мэт ярьдаг байсан бөгөөд багагүй тооны улс орнуудаар аялсан нэгэн байжээ. Тийм ч учраас түүнийг дэлхийн иргэн хэмээн ангилж болох биз. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Эрхэм Нобельд төрсөн өдрийн мэндийг Бүдэг цэнхэр цэгийн молекулуудаас дэвшүүлье ээ!

Зургийн эх сурвалж: GraphicaArtis / Getty Images "Vintage illustration of Alfred Nobel in his laboratory, working on an experiment; screen print created circa 1930"

Жич: Нобелийн шагналыг ямар ямар салбар, чиглэлээр өгдөг вэ? 

САНАЛ БОЛГОХ