Дэлхий бол аугаа уудам сансрын өчүүхэн нэгэн тайз

UB Info

"Дэлхий бол аугаа уудам сансрын өчүүхэн нэгэн тайз билээ. Энэхэн хумхын тоосны зурвасхан хэсгийг түрхэн зуур эзэгнэх гэсэн байлдан дагуулагч, генералуудын урсгасан цусан далайг бод. Энэ бүдэг цэгийн хэсэгхэн пикселийн буланд оршин суугчид өөр нэг буланд аж төрж буй ижил төрөлтнүүддээ амсуулсан тэр их зовлонг бод. Хэчнээн их үл ойлголцол вэ. Нэг нэгнийгээ хөнөөхийг ямар их хүснэ вэ. Хэчнээн хорсолтой үзэн ядалт вэ. Бидний хуурамч төрх, өөрсдийгөө чухалд тооцсон ихэрхэл, энэ ертөнцөд давуу эрхтэй төрсөн гэх төөрөгдөл энэхүү бүдэгхэн гэрлийн чинээгээр чамлагдана..." - Карл Саган

Тус зургийг алдарт Вояажер 1 хөлөг 1990 оны 2-р сарын 14-нд дэлхийгээс 6 орчим тэрбум километрийн зайнаас дарсан билээ. Зургийн төвөөс баруун хэсэгт нэгэн шаргал зураас харагдана. Тус зураас дунд нэгэн цэг бий. Энэ бол бидний гэр юм. Уудам орчлонгийн харанхуйд маш дундаж нэгэн шар одыг тойрч оршин тогтнох нь энэ юм.

САНАЛ БОЛГОХ