Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Мэдээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн ээлжит тайланд, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 782.2 тэрбум төгрөг болжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.3 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны есдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас хоёр хувиар буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.4 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар нэмэгдсэн байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш энэ оны есдүгээр сард 2243.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 250.19 төгрөг буюу 12.5 хувиар суларчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас энэ оны наймдугаар сард 7.7 хувь, есдүгээр сард 2.5 хувиар суларсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 336.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.24 төгрөг буюу 7.4 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2.2 хувиар суларсан байна

САНАЛ БОЛГОХ