MSCI БНХАУ-ын хувьцааг индекстээ оруулахгүй

Хөрөнгийн зах зээл

"Morgan Stanley Capital International" -ийн зүгээс БНХАУ-ын эх газар бүртгэлтэй хувьцаануудыг жишиг индекстээ бүртгэхээс гурав дахь удаагаа татгалзлаа. Энэ нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, юанийг олон улсын валютын нэг болгох зорилтод цохилт болсон гэж шинжээчид дүгнэж байна. MSCI-ийн зүгээс БНХАУ-ын бодлого тодорхойлогчид дотоодын хөрөнгийн зах зээлээ илүү нээлттэй болгох чиглэлд ахиц гаргах шаардлагатай гэж харж байгаагаа илэрхийлээд ирэх онд уг асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр бараг зургаан их наяд ам.доллараар үнэлэгдэж байгаа БНХАУ-ын A-Shares буюу дотоодын хувьцаануудыг сонгох гадны хөрөнгө оруулагчдын шийдвэрт сөргөөр нөлөөллөө. Шинжээчид богино хугацаанд энэхүү шийдвэр Шанхайн голлох индексийг доош татна гэж харж байна. Мөн БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд зарим шинэчлэлийн алхамууд хийгдэж байгаа ч гадны хөрөнгө оруулагчдыг хүлээж авахад хараахан бэлэн биш байгаагийн илэрхийлэл гэж харж байгаагаа илэрхийлжээ.

Б.Батманлай

Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ