Гадаадад байгаа Монгол Улсын 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Мэдээ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн төсөв 3.9 тэрбум төгрөг, харин намын төсөв 6.9 тэрбум байхаар тогтоосон гэж Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын Ерөнхий Газар, Үндэсний Аудитын Газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Мөнгөн ба мөнгөн бус хандив авч болно. Мөнгөн хандивын дээд хэмжээ гурван сая төгрөг байх ёстой ажээ.

Үүнээс гадна гадаадад байгаа иргэдийн санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны өдөр хүртэл бүртгэж авсан байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын 7374 иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлжээ.Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан байна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг ирэх зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар УИХ-аас товыг тогтоосон юм.




САНАЛ БОЛГОХ