“Монгол, ОХУ-ын Төв банкуудын хоёр дахь удаагийн уулзалт"-аар ямар асуудлыг хөндөв
Монгол болон ОХУ-ын банкуудын хоорон дахь төлбөр тооцоо, гадаад валютын арилжаа болон гадаад худалдааны санхүүжилт, хамтын санхүүжилт зэрэг үйл ажиллагааг өргөжүүлэх мөн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх асуудлыг “Монгол, ОХУ-ын Төв банкуудын хоёр дахь удаагийн уулзалт”-ын үеэр хөндлөө. Хоёр улсын банкууд 1997 оноос хойш идэвхтэй харилцаж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн Монголын арилжааны 13 банк ОХУ-ын банкуудтай харилцаатай байгаагаас гадна Хөгжлийн банк тодорхой хэмжээнд хамтарч ажиллах асуудал ярианы түвшинд явж байгааг Монголбанк мэдээлсэн юм. Мөн нефтийн бүтээгдэхүүнээс бусад чиглэлд хоёр улсын гадаад худалдаа бага түвшинд байгаа учраас банкууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг Худалдаа хөгжлийн банк уулзалтын үеэр онцолсон юм.
Дотоодын арилжааны банкуудын хувьд Оросын "Сбер" банк болон "VTB" буюу гадаад худалдааны банк, хөдөө аж ахуйн банктай харилцаатай байдаг талаараа мэдээлсэн. Сүүлийн үед харилцагч нар ОХУ-ын банкуудын санхүүжилттэй томоохон төслүүд хэрэгжүүлж байгааг "Голомт" банк онцолсон юм. Үүнээс гадна хоёр улсын валютаар төлбөр тооцоо хийх чиглэлд санаачилга дутмаг байгааг Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон дурдаж байсан.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй