Барак Обама "Wall Street"-д хөл тавив

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордныг орхисноос хойш нэг жил ч хүрэлгүй санхүүгийн зах зээлд хөл тавилаа. Тэрээр "Wall Street"-ийн томоохон байгуулагуудад төлбөртэй цуврал илтгэл тавьж эхэлсэн байна. Үүнээс олсон орлогоо хандивын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Барак Обама нийт зургаан цуврал илтгэл тавьж, үүнээс олсон хоёр сая ам.долларыг "Чикаго" хотод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хандивлахаа мэдэгдсэн. Эдгээр хөтөлбөр нь бага орлоготой залуучуудын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын сургалтын төлбөрт тэтгэлэг олгох зорилготой аж. Мөн өмнө нь Хиллари Клинтон банк, санхүүгийн байгууллагуудад илтгэл тавьж байсан удаатай. Тэрээр илтгэл тавьсныхаа хүрээнд 2013-2015 онд 21.6 сая ам.долларын орлого олсон. Үүнээсээ болж багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.



САНАЛ БОЛГОХ