Чой Сун Силийг яллах шийдвэрийг албан ёсоор гаргалаа
БНСУ-ын Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн багын найз гэгдэх Чой Сун Силийг яллах шийдвэрийг албан ёсоор гаргалаа. Түүнийг Ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашиглаж, хөрөнгө завшсан хэргээр өмнө нь буруутгаж байсан. Харин хэргийн шалгалтын явцад Чой Сун Сил нь төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан, өөрийн эзэмшлийн санд их хэмжээний мөнгө шилжүүлэхээр компаниудаас хөрөнгө шаардсан нь тогтоогджээ. Прокурорын газар ойрын хугацаанд Пак Гын Хэг байцаалтад дуудна гэж мэдээллээ. Мөн Пак Гын Хэгийн туслах байсан хоёр ажилтныг яллах шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна Пак Гын Хэг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал дөрөв дэх долоо хоногтоо үргэлжиллээ.
Эсэргүүцлийн жагсаалд нийт 50 мянга гаруй иргэн цугласан талаар Цагдаагийн газар мэдээлсэн. Энэ нь тус улсын хувьд диктатур засаглалыг унагаснаас хойш сүүлийн 30 жилд гараагүй хамгийн том эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байна. Өмнөд Солонгосын ард иргэд Пак Гын Хэг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хууль бусаар мөнгө угаах нөхцөлийг бүрдүүлэх замаар Ардчилсан Засгийн нэр хүндийг сэвтээсэн гэж буруутгаж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй