BREXIT-ийн хэлэлцээ амжилтгүй болж магадгүй гэв
Европын Холбоо энэ долоо хоногт болох чуулга уулзалтаар дэмжлэг үзүүлэхгүй бол BREXIT-ийн хэлэлцээ амжилтгүй болж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Европын Холбооны эрх баригчдын чуулга уулзалт энэ пүрэв гарагт Брюссель хотноо болно. Энэхүү уулзалтаар “Хэрэв BREXIT-ийн хэлэлцээнд энэ маягаар ахиц гарахгүй бол 12 дугаар сард худалдааны асуудал хэлэлцэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Түүнчлэн "Европын Холбоо хэлэлцээрт хүрэх хүсэлтэй байгаа эсэх"-эд Их Британийн сайд нар эргэлзэж эхэлсэн гэж тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйгийн албаны ойрын эх сурвалж онцолсон байна. Удахгүй болох чуулга уулзалтаар хэлэлцээний үйл явцыг ахиулах хүрээнд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Европын Комиссын Ерөнхийлөгч Жон Клауд Юнкер нар уулзжээ. Үүний дараа талууд хийсэн мэдэгдэлдээ "Уулзалт үр дүнтэй болсон. BREXIT-ийн хүрээнд хэлэлцээрт хүрэх чиглэлд идэвх санаачилгатай байхад санал нэгдсэн"-ээ илэрхийлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй