Истанбулд болсон халдлагыг “Исламын улс” үйлдсэнээ хүлээв
Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдлээ."Исламын улс"-ын жихадист бүлэглэл энэхүү халдлагыг Сири дэх Туркийн армийн үйл ажиллагааг эсэргүүцэж үйлдсэн гэх мэдэгдлийг “Aamaq” мэдээллийн агентлагт ирүүлсэн байна. Дээрх халдлагатай холбоотойгоор найман хүнийг барьж саатуулаад байгаа ч гал нээсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгааг Туркийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт 700 орчим хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үед зэвсэгт этгээд дайран орж, гал нээсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 69 хүн шархтсан юм. О
доогоор халдлага үйлдсэн этгээдийн хурууны хээ, таних шинж тэмдгийг олж илрүүлсэн талаар Турк улсын Шадар сайд Нуман Куртулмус мэдэгдэлдээ онцоллоо. Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр халдлагад амиа алдсан хохирогчдын 11 нь Туркийн иргэн байгаа бол 27 нь гадаадын иргэн байжээ.
Үүнээс гадна албан үүргээ биелүүлж байх үедээ халдлагад өртөж амиа алдсан хамгаалалтын ажилтныг оршуулах ёслол өчигдөр болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй