Испанийн Засгийн газраас Каталонд өгсөн хугацаа дуусаж байна

Мэдээ

Испанийн Засгийн газраас каталончуудад тусгаарлах саналаа эргүүлэн татах хоёр хоногийн хугацаа өгсөн нь энэ пүрэв гарагт дуусаж байна. Каталоны Ерөнхийлөгч Карлес Пуигдемоны зүгээс Испанийн Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлтээ албан ёсоор илгээжээ. Харин Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой "Каталончууд тусгаарлах саналаа татахаас нааш хэлэлцээний ширээний ард суухгүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Харин энэ үед "Каталоны Засгийн газар Парламентын ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөөгүй байгаа" гэж тус мужийн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

Испаниас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга маргаан дагуулснаас хойш одоогоор ямар нэгэн сонгуулийн ажиллагаа явуулахаар хэлэлцээгүй гэж тэрбээр Брюссель хотноо хийсэн бага хурлынхаа үеэр мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ