“Sant Code Camp” зуны 100 цагийн сургалтын бүртгэл эхэллээ

UB Info

Монголд анх удаа Сант сургууль “Sant Code Camp” зуны 100 цагийн сургалтыг эхлүүлж байна. АНУ-ын их сургуулийн хичээлийн хөтөлбөрийн дагуу практик дээр суурилсан уг сургалтад 6-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд хичээлийг Princeton, Columbia, Swarthmore, Vanderbilt их дээд сургуулиудад суралцдаг оюутнууд болон Appril LLC, Мөнхийн үсэг ХХК-н  инженерүүд заах юм.

Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс амжилттай суралцсан 3 хүүхэд "Сант” сургуульд 50%-100% тэтгэлэгтэй суралцах боломжтой болно.

Хичээлийн сэдэвүүд:
1. Web Development (HTML, CSS, JS)
2. Introduction to Computer Science (Python)
3. Critical Thinking

Хичээлийн хуваарь:
2019 оны 6 сарын 17-оос 7 сарын 5 хүртэл 3 долоо хоног үргэлжилнэ.
Ажлын өдрүүдэд 9:00-14:00 цагт

Бүртгүүлэх: 5 сарын 30-наас 6 сарын 5-ны хооронд ЭНД дарж эсвэл дараах утас руу овог, нэр, сургууль, анги болон утасны дугаараа мессежээр илгээн бүртгүүлнэ. 91980322 99917074.

Тэтгэлэг: Шалгарсан 10 хүүхдэд 20%-100% хөнгөлөлттэй суралцах эрх олгоно.

Шалгалт: 6 сарын 6-ны өдөр 16:30-17:30 цагийн хооронд Сант сургууль дээр авагдах бөгөөд нийт 40 хүүхдийг сонгож элсүүлнэ. Шалгалтын хариу нь 6 сарын 9-нд "Сант" сургуулийн Facebook Page дээр зарлагдана.

Холбоо барих утас: 91980322, 99917074, 86548089

САНАЛ БОЛГОХ