Хабл дурангийн дарсан хамгийн алдартай зургуудын нэг: Sombrero

UB Info

Хабл дурангийн дарсан хамгийн алдартай зургуудын нэг. Хүн төрөлхтний ажигласан галактикуудын хамгийн 'царайлаг' галактикуудын нэг болох Sombrero галактикийн (М104) хөрөг.

Тус галактикийн нэр Sombrero нь Мексик ард түмний үндэсний малгайтай тун төстэй харагдах байдлаас үүдсэн гэдэг. Тус галактикийг шөнийн тэнгэрт нүдээрээ арай л харж чаддаггүй аж. Харин хаашаа болон хаанаас ажиглахаа мэдэж байвал жижиг дурангаар харах боломжтой билээ. Sombrero нь дэлхийгээс 30 орчим сая гэрлийн жилийн цаана орших бөгөөд диаметр нь 50'000 орчим гэрлийн жил аж.

Тэнгэрийн заадас буюу манай оддын айтай харьцуулахад, манай оддын ай нь диаметрээрээ 105'700 гэрлийн жил билээ.

Зургийг: NASA/ESA, Hubble Heritage Team (STScI/AURA)

Мэдээллийг: spacetelescope.org

САНАЛ БОЛГОХ