"XMF-2019" Олон Улсын хөгжмийн наадам 8 сарын 23нд эхлэх гэж байна

UB Info

Та тасалбараа авж амжсан уу?

Маргааш буюу 8-р сарын 23-ны өдөр бид бүхний хүсэн хүлээсэн XMF хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх гэж байна. Тус өдөр та бидний сонсох дуртай Монголын hip hop урсгалын гол төлөөлөгчид болох чадварлаг залуу артистууд хүрэлцэн ирж үзэгчдийг тус урсгалаар амьсгалуулах болно.

Энэ өдөр бидний мэдэх BIG gee, Rokit bay, Enerel, DZE, Mrs.M болон шинэ залуу уран бүтээлчид болох O.G mob, Mabberant, Gemlest, Vandebo, Rookie, Wolfizm нар хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээ толилуулах болно.

Мөн хамтдаа шинэ, хуучин болон трап гээд хип хопын урсгал бүрийг биеээрээ мэдэрч чихээрээ сонсохоос гадна DJ Kly, DJ Zolo болон Ази болон европын алдарт реппер, Dj, үдэшлэг доргиогч хочит DJ Famous нарын гайхалтай сетийн хэмнэлд хамтдаа бүжиглэцгээе.

Энэ бол хөгжмийн наадмын шинэ түвшин “XMF 2019" ОУ-ын хөгжмийн наадам. Та бүхэн тасалбараа SHOPPY.MN болон SOCIAL PAY-р худалдан аваарай.

Тасалбар худалдан авах: shoppy.mn

САНАЛ БОЛГОХ