"Heathrow" нисэх буудлыг өргөтгөхөд 20 тэрбум ам.доллар зарцуулна

Мэдээ

Лондонгийн "Heathrow" нисэх буудлыг өргөтгөх ажлыг Их Британийн Засгийн газраас баталсан. "Heathrow" нисэх буудалд гурав дахь нислэгийн зурвас байгуулах ажил 2025 он хүртэл үргэлжлэх юм. Энэ бүтээн байгуулалтад 20 тэрбум ам.доллар зарцуулж, нисэх буудал жилд 135 сая зорчигч хүлээн авах боломжтой байх тооцоо гарчээ. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон болон Лондон хотын захирагч Садик Кан тэргүүтэй улс төрчид эсэргүүцэж байгаа юм. Учир нь гурав дахь нислэгийн зурвас байгуулах нь ард иргэдийн амгалан тайван орчинд амьдрах боломжийг бууруулна гэж Борис Жонсон мэдэгджээ.

Мөн тэрээр "Хотын баруун хэсгийн хүн ам ихээр суурьшсан бүс нутагт нислэгийн шинэ зурвас барих гэж байгаа нь буруу. Олон мянган оршин суугч агаарын болон дуу чимээний бохирдолд өртөнө. Цаашлаад дөрөв дэх нислэгийн зурвасыг барихгүй гэсэн баталгаа алга. Ийм нөхцөлд Лондон хот ирээдүйд ямар болох нь тодорхой байна" гэжээ.



САНАЛ БОЛГОХ