"Тангараг" өргөөгүй Хонгконгийн Төрийн өндөр албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзнэ гэв

Мэдээ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлаар Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хуулийн 104 дүгээр заалтад тайлбар хийсэн байна. Энэхүү заалт нь Хонгконгийн хууль тогтоох байгууллага болон өндөр дээд албан тушаалд сонгогдсон төлөөлөгчид "БНХАУ-ын тусгай бүс - Хонгконгийн үндсэн хуулийг чандлан сахиж, дагаж мөрдөнө" гэсэн тангараг өргөх тухай юм. Сонгогдсон төлөөлөгчид дээрх тангаргийг өргөх нь хуулийн дагуу заавал дагаж мөрдөх ёстой алхам төдийгүй үндсэн хуулийг дагаж мөрдөх үүргийн нэг хэсэг гэсэн утга бүхий тайлбарыг БНХАУ-ын тал гаргажээ.

Харин Хонгконгийн хууль тогтоох байгууллагын гишүүнээр сонгогдсон хоёр бие даагч гишүүн аравдугаар сарын 26-нд тангараг өргөх ёслолын үеэр зориуд тангарагт бичигдээгүй үгийг уншсан байна. Тэд тангараг өргөх үедээ БНХАУ-ын нэр төрийг гутаасан, Төрийн эсрэг үг хэлсэн нь 10 мянган хүнийг хамарсан томоохон жагсаал өрнөхөд хүргэсэн юм. Иймээс тангараг өргөөгүй гишүүнийг хууль зөрчсөн гэж үзэж, гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж хуулийн тайлбарт дурджээ.



САНАЛ БОЛГОХ