“Samsung”-ийн өв залгамжлагч давж заалдана

Мэдээ

“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ён давж заалдах шатны шүүх хурлаа энэ сард эхлүүлэхээр болжээ. Харин түүний эсрэг БНСУ-ын прокурорууд таван жилийн ялыг ихэсгэх, цаашлаад анх төлөвлөж байсан 12 жилийн ялаа оногдуулахаар ажиллаж байгаа аж. Прокуроруудын энэхүү үйл ажиллагааг улс төрчид болон "чеболь"-уудыг шүүмжлэгчид дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тухайлбал, эрх баригч Ардчилсан намын гишүүн Пак Жу Мин БНСУ-ын олон иргэд бизнес эрхлэгчид болон улс төрчдийн дундах авлигын сүлжээг устгах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна. Иймээс И Жэ Ёнд оногдуулах ял шударга байх нь үүний эхлэл гэж тэрбээр онцолжээ.

“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Силд авлига өгсөн хэргээр таван жилийн ял оноосон юм. Хэдий тийм боловч түүний хуульчид "Энэхүү өгсөн мөнгө нь авлига биш харин улсынхаа соёлыг дэмжих зорилготой хандив байсан" гэж мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ