Владимир Путин: 2016 он ОХУ-ын ард түмэнд нэгдмэл байх боломж олгосон

Мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандан шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр тэрбээр “Өнгөрсөн он тийм ч амар байгаагүй ч ОХУ-ын ард түмэнд нэгдмэл байх боломж олгосон” гэж онцолсон байна. Үүнээс гадна "Хайртай хүмүүсээ халамжилж, хамтран ажиллагсдаа хүндэлж, шударга үнэний талд үргэлж зогсох"-ыг Владимир Путин ард иргэддээ хандан захисан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын хүндэт ард иргэд минь ээ, 2016 он улиран одлоо. Өнгөрсөн он тийм ч амар байгаагүй. Эдгээр саад, бэрхшээлүүд биднийг улам нэгдмэл болгосон. Бэрхшээл, саад бүхэн бидэнд илрээгүй байсан нөөц боломжуудаа нээж, урагшлах боломж олгосон юм. Хамгийн чухал зүйл бол бид өөрсдөдөө, өөрсдийн хүч чадал, улс эх орондоо итгэх ёстой. Бид үргэлжлүүлэн ажиллаж маш олон амжилтад хүрэх болно. Гэхдээ өнөөдөр бүгд баярын ширээнийхээ ард сууж чадахгүй байна. Манай улсын олон иргэд гэр орноосоо хол ОХУ-ын аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллаж байна. Цэргийн албанд мордсон болон эх орноосоо гадуур бусад ажил алба эрхэлж байгаа бүх хүмүүст хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна” гэж мэдэгдлээ.



САНАЛ БОЛГОХ