Дэлхийн дулааралтай тэмцэх НҮБ-ын оролдлого талаар болох уу

Мэдээ

Популист улс төрчид цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд саад учруулж байна гэж олон улсын байгаль орчныг хамгаалагчид мэдэгдсэн байна. Цаашлаад дэлхийн дулааралтай тэмцэх НҮБ-ын оролдлого талаар болох вий гэж санаа зовниж байгаагаа байгаль орчны идэвхтнүүд мэдэгджээ. Тухайлбал, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр Парисын хэлэлцээрийг цуцална гэж мэдэгдсэн юм. Иймээс Дональд Трампын засаглалын үед АНУ байгаль орчны асуудалд одоогийнх шиг идэвхтэй хандахгүй байх гэж олон улс санаа зовниж байгаа аж. Үүнээс гадна Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Марин Ле Пений Үндэсний фронтын зүгээс дэлхийн дулаарлыг хүний үйл ажиллагаатай холбоотой гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгджээ.

Ийнхүү популист улс төрчид цаг уурын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа ч Парисын хэлэлцээрийг 11 дүгээр сарын дөрөвний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхийн 200 улсыг хамарсан цаг уурын өөрчлөлтийн эсрэг энэхүү хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээр бууруулах зорилт тавьсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Мороккогийн нийслэл Маракеш хотод 190 орны төлөөлөл цугларч, 100 тэрбум ам.долларыг цаг уурын өөрчлөлтийн асуудлуудыг шийдэхэд зарцуулахаар болсон юм.



САНАЛ БОЛГОХ