Дональд Трамп "Goldman Sachs"-ийн Гери Конийг Эдийн засгийн ахлах зөвлөхөөрөө нэрлэв

Мэдээ

Дональд Трамп "Goldman Sachs"-ийн Гери Конийг Эдийн засгийн ахлах зөвлөхөөрөө нэрлэсэн байна. Банк санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай Гери Кон нь Үндэсний эдийн засгийн зөвлөл хэмээх байгууллагыг тэргүүлэн ажиллах юм. Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болохоор нэрлэгдээд байгаа "Exxon Mobil"-ийн Гүйцэтгэх захирал Рекс Тиллерсонтой холбоотой нэгэн мэдээлэл гарсан байна. Тэрбээр 2014 онд ОХУ-д барууны хориг тавих үеэс Цагаан ордонд 20 гаруй удаа зочилсон гэсэн баримт гарчээ. Рекс Тиллерсоны хувьд ОХУ-д хориг тавьснаар түүний газрын тосны бизнес эрсдэлд орж магадгүй байсан учраас ийнхүү Барак Обаматай олон удаагийн уулзалт хийсэн байна. Харин одоогийн нөхцөл байдалд бол Рекс Тиллерсон Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдвол ОХУ-ын эсрэг хоригийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэхэд гол үүрэгтэй оролцох хүмүүсийн нэг болох юм.

Эдгээр мэдээлэлтэй зэрэгцээд Дональд Трамп Ерөнхийлөгчийн албандаа орсны дараа бизнесээ яах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ 12 дугаар сарын 15-нд энэ талаар мэдэгдэл хийх байсан ч тэрбээр хойшлуулжээ. Учир нь Дональд Трамп кабинетээ бүрдүүлэх ажилд түлхүү анхаарал хандуулна гэсэн тайлбар өгсөн байна.




САНАЛ БОЛГОХ