Пьер Московиси: Грек улсын ирээдүй сайхан болно гэдэгт найдаж байна

Мэдээ

Европын Холбооны Санхүүгийн асуудал эрхэлсэн комиссар Пьер Московиси Грек улсад айлчилсан байна. Тэрбээр “Грекийн ирээдүй сайхан болно гэдэгт найдаж байгаагаа мэдэгдээд мөнгөний хатуу бодлогын үр дүнг үзэх хэрэгтэй” гэж онцолжээ. Грекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртож байгаа ч зээлдүүлэгч нартайгаа хийх хэлэлцээр удаашралд ороод байгаа юм. Хэдий тийм боловч Грек улсын Ерөнхий сайд Алексис Ципрасын удирдаж байгаа Засгийн газар зээлдүүлэгчид болон Олон Улсын Валютын Сангийн тавьсан шаардлагын дагуу зарцуулалтаа танаж, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийхээр зорьж байгаагаа мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Грек улсын эдийн засаг 2010 оноос хойш олон улсын тусламжийн хөтөлбөрөөс хараат байдалтай байгаа юм. Мөн ажилгүйдлийн түвшин 23 хувь болж нэмэгджээ.




САНАЛ БОЛГОХ