Нэр дэвшигч Ан Чол Су санал асуулгыг тэргүүлж эхэллээ

Мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ан Чол Су сүүлд явагдсан санал асуулгаар зүүнийг баримтлагч Мун Жэ Инийг ялсан байна. "Yonhap" болон "KBS"-ээс явуулсан энэхүү санал асуулгаар Ан Чол Су 36.8, Мун Жэ Ин 32.7 хувийн санал авчээ. Ийнхүү төвийг баримтлагч, Ард түмний намын Ан Чол Су болон Ардчилсан намын Мун Жэ Ин нарыг БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэж таамаглаж байна. Харин Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн Консерватив намын нэр дэвшигч сүүлийн санал асуулгаар ганц оронтой тоонд хүрэхүйц л санал авч чаджээ. Нэр дэвшигч Ан Чол Су БНАСАУ-ын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр АНУ БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужингийн дайралтаас хамгаалах систем байгуулахыг дэмжиж байгаа юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт тавдугаар сарын 9-нд болно.



САНАЛ БОЛГОХ