Дональд Трамп Холбооны Мөрдөх Товчооны даргыг ажлаас нь халав

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Мөрдөх Товчооны дарга Жеймс Комейг ажлаас нь халсан байна. Энэ талаар “Холбооны Мөрдөх Товчоо ард иргэдийн итгэлийг эргүүлэн олж авахын тулд шинэ удирдлагатай болох хэрэгтэй” гэж Дональд Трамп мэдэгджээ. "Жеймс Комей халагдсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй огт хамаагүй" гэж Дональд Трамп мөн мэдэгдсэн байна. Харин "Өнгөрсөн онд Хиллари Клинтоны цахим шуудангийн хэргийг ямар ч мөрдөн шалгалт хийлгүй хаасантай холбоотой" гэж тайлбарлажээ. 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэхийг тогтоохоор Холбооны Мөрдөх Товчоо ажиллаж байгаа аж. Харин Жеймс Комей халагдсан тул мөрдлөгийг үргэлжлүүлэхийн тулд дараагийн хүнийг яаралтай томилох хэрэгтэй байгааг Ардчилсан намынхан сануулжээ.

Сонирхуулахад, Жеймс Комей нь Холбооны Мөрдөх Товчооны 109 жилийн түүхэнд халагдаж буй хоёр дахь дарга болжээ.




САНАЛ БОЛГОХ