БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 0.3 нэгжээр буурлаа

Мэдээ

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 12 дугаар сард 51.4 нэгж буюу “Bloomberg”-ийн шинжээчдийн 51.5 нэгжийн таамгаас бага зэрэг доогуур гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.3 нэгжээр буурсан дүн болж байгаа ч 2012 оноос хойш тав дахь сардаа дараалан 50 нэгжээс буураагүй анхны тохиолдол болж байгаа юм. БНХАУ-д үйлчилгээний салбар өсөлттэй байгаатай зэрэгцэн үйлдвэрлэлийн салбарын өсөлт мөн тогтворжиж байна гэж дүгнэж болохоор байна. Хэдий үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байгаа ч одоогоор энэ нь хэрэглээний үнийн индекст бага зэрэг нөлөө үзүүлэхээс биш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд саад болохгүй гэж тус улсын Minsheng банкны шинжээч онцоллоо. Үүнээс гадна БНХАУ-ын бизнесийн итгэлийн индекс өсөж жижиг болон дунд бизнес, хувийн салбарын үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард “Bloomberg Intelligence”-ээс ирүүлсэн мэдээллээс харахад БНХАУ-ын эдийн засаг 7 хувийн өсөлттэй гараад байгаа юм. Тус улс 2016 оныг эдийн засгийн өсөлттэй үзүүлэлтээр төгсгөж байгаатай холбогдуулан 2017 онд эдийн засгийн өсөлт нь тогтворжих таатай нөхцөл бүрдсэнийг шинжээчид онцолж байна.



САНАЛ БОЛГОХ