Sinopec: 2017 оны санхүүгийн жилийн эхний улиралд ашиг хоёр дахин өснө

Мэдээ

БНХАУ-ын "Sinopec" компанийн ашиг 2017 оны санхүүгийн жилийн эхний улиралд хоёр дахин өснө гэж тус компани тооцоолжээ. Газрын тосны ханшийн дэмжлэгээс гадна зах зээлд эрэлт тогтвортой байгаа нь тус компанийн ашгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж "Sinopec"-ээс мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулж "Sinopec" компани дөрвөн жилд анх удаа зардлаа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа талаар шинжээчид онцолж байна. Учир нь тус компани 2017 онд зарцуулалтаа 44 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Нефть боловсруулах дэлхийн хамгийн томоохон үйлдвэр болох “Sinopec” Хонгконгийн Хөрөнгийн биржид ирүүлсэн мэдэгдэлдээ “Компанийн цэвэр ашиг I улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 150 хувиар өснө” гэдгийг онцолсон байна. Үйлдвэрлэлийн нөхцөл сайжирснаас гадна, нефть дамжуулах хоолой худалдсантай холбогдуулж тус компанийн ашиг 2016 онд сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа өссөн үзүүлэлттэй гарсныг шинжээчид онцоллоо.



САНАЛ БОЛГОХ