"Softbank" групп Хөрөнгө оруулалтын сангийн эхний үеийг амжилттай дуусгав

Мэдээ

Японы "Softbank”групп 100 тэрбум ам.доллар бүхий Хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг амжилттай дуусгасан байна. Энэхүү ажиллагаанд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсаас гадна “Apple”, “Qualcomm” зэрэг компаниуд нэгджээ. Ийнхүү "Vision" сангийн хөрөнгийн хэмжээгээ олон улсын хөрөнгө оруулалтын компани "Silver Lakes"-ийнхээс дөрөв дахин их болоод байна.

Дээрх сангийн тусламжтай “Softbank”-ийн Гүйцэтгэх захирал Масаёоши Сон дэлхийн үнэт цаас, хувьцаанаас авхуулаад томоохон зах зээлүүдэд нэвтэрч хөрөнгө оруулалт хийх боломжтой болж буйг шинжээчид онцолжээ. Тэрбээр “Softbank”-д зориулж 300 жилийн төлөвлөгөө гаргасан төдийгүй "Vision" сангийн тусламжтай ирэх 10 жилд технологийн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч болно гэсэн амлалт өгөөд байгаа юм.Хамгийн сүүлд Масаёоши Сон өнгөрсөн сард БНХАУ-ын тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг "Didi Chuxing"-ийн 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэжээ.



САНАЛ БОЛГОХ