2025 он гэхэд цахилгаан автомашин бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү хямд болно

Мэдээ

2025 он гэхэд цахилгаан автомашин бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү хямд болно гэж "Bloomberg New Energy Finance" тооцоолжээ. Үүний тулд цэнэг хураагуурын үнэ буурах зайлшгүй шаардлага байгаа юм. Цахилгаан автомашины нийт өртгийн 50 хувийг цэнэг хураагуур нь дангаараа эзэлдэг. Харин 2030 он гэхэд цэнэг хураагуурын үнэ 77 хувь хүртэл буурах боломжтой болохыг "Bloomberg New Energy Finance" мэдэгдсэн байна. Одоогоор "Renault", "Tesla" тэргүүтэй автомашин үйлдвэрлэгчид цэнэг хураагуурын үнийг бууруулахаар ажиллаж байгаа юм. Мөн 2020 он гэхэд цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо энгийн машин хэрэглэгчидтэй тэнцэнэ гэж "Renault" компани тооцоолжээ.



САНАЛ БОЛГОХ