Илон Маскийн мөрөөдөл замхрах уу
“Tesla" компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Невадад дэлхийд хамгийн томд тооцогдох цэнэг хураагуурын үйлдвэр барихаар зорьж байна. Хэдий тийм боловч хятадууд түүний энэхүү мөрөөдлийг замхруулж болзошгүй байгаа аж. Учир нь БНХАУ-ын компаниуд цэнэг хураагуурын хэд хэдэн үйлдвэр барихаар төлөвлөж байгаа ажээ. Эдгээр үйлдвэрүүд 2021 он гэхэд жил бүр 120 гигаватт цаг ажиллах хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэх юм байна.
Энэ нь "Tesla"-ийн 1.5 сая орчим "Model S" эсвэл 13.7 сая ширхэг хосолсон хөдөлгүүртэй "Toyota Prius"-ийг ажиллуулахад хангалттай хүрэлцэх ажээ. Гэтэл "Tesla"-ийн Невада дахь үйлдвэр ашиглалтад орвол жилд ердөө 35 гигаватт цаг ажиллах цэнэг хураагуур үйлдвэрлэх боломжтой. Одоогоор литийн ион цэнэг хураагуурын 55 хувийг БНХАУ-д үйлдвэрлэж байгаа ч 2021 он гэхэд нийлүүлэлтийн 65 хувийГ БНХАУ хангах төлөвтэй байгааг "Bloomberg New Energy Finance" мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй