“Apple” компани “iPhone”-ийн дараагийн загварт нүүр царай таних технологи ашиглана

Мэдээ

"Apple" компани "iPhone" гар утасныхаа дараагийн загваруудад хурууны хээний оронд нүүр царай таних технологи ашиглахаа мэдэгдлээ. Энэхүү систем нь гар утасны түгжээг тайлах, төлбөр тооцоог баталгаажуулах болон ямар нэгэн аппликейшнийг нээх үед ашиглагдах юм. Мөн технологийг улам сайжруулах үүднээс нүд таних системийг туршиж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. "Apple"-ийн өрсөлдөгч "Samsung" компанийн "Galaxy S 8" ухаалаг гар утас ч мөн хүний нүдийг таньж цоож тайлагдах технологийг ашигласан юм. Хэдий тийм боловч энэ нь хэрэглэгчдээс тааруухан үнэлгээ аваад байна. Учир нь хэвлэмэл 2D зураг ашиглан цоожийг тайлах боломжтой байгаа нь аюулгүй байдал сайн хангагдаагүйг илтгэж байна.

Харин "Apple"-ийн нүүр царай болон нүд таних технологи 3D мэдрэгч дээр суурилж байгаа аж. Иймээс хоёр хэмжээст зургаар цоож тайлах боломжгүйг ойрын эх сурвалж мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ