“Honda Motor”-ийн “Ridgeline” 29-44 мянган ам.долларын үнэтэй

Мэдээ

“Honda Motor” компани “Ridgeline” хэмээх дунд оврын ачааны автомашины шинэ загвараа танилцууллаа. Энэ нь зах зээлд байгаа бусад тэвштэй загварын автомашинуудаас хэмжээний хувьд арай богино боловч өргөн гэж “Honda Motor”-оос онцолсон байна. Үүнээс гадна их бие болон явах эд ангийг боолтоор биш гагнаж холбож тогтоосноороо бусад тэвштэй автомашинаас ялгаатай ажээ. “Ridgeline” нь стандарт V-6 хөдөлгүүртэйгээс гадна 280 морины хүчтэй. Энгийн загвар нь 29 мянган ам.долларын үнэтэй бол тансаг хувилбар нь 44 мянган ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. Үүнээс гадна зах зээлд дунд оврын ачааны автомашины эрэлт нэмэгдэж байгааг авто зах зээлийн шинжээчид онцолж байгаа бөгөөд иймээс “Hyundai” компани ч мөн овор багатай тэвштэй автомашин үйлдвэрлэхээр болсноо мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ