ДХБ: "Boeing" буруугүй

Мэдээ

Нисэх онгоц үйлдвэрлэгч "Boeing" болон "Airbus" компаниудын удаан үргэлжилсэн маргаан эцэслэгдлээ. Үүнээс өмнө Европын Холбоо АНУ-ын Засгийн газрыг "Boeing 777Х" загварын онгоцыг бүтээх явцад тус компанид хууль бус татварын хөнгөлөлт үзүүлсэн гэж буруутгасан юм.

Харин Дэлхийн Худалдааны Байгууллага энэ асуудлыг эцэслэж, Европын Холбооны өргөдлийг хүлээн аваагүй байна. Ийнхүү Вашингтоноос "Boeing" компанид олгосон 8.7 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт хууль бус биш гэсэн дүгнэлтийг Дэлхийн Худалдааны Байгууллага гаргажээ. Энэ шийдвэрийг АНУ-ын томоохон ялалт боллоо гэж "Boeing" компанийн Ерөнхий зөвлөх онцолсон байна. Харин "Airbus"-ийн хэвлэлийн төлөөлөгч "Boeing"-ийн татварын хөнгөлөлтийг одоо ч хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ