Apple: Хонгконг дахь "iPhone" утасны борлуулалтын нөхцөлд өөрчлөлт оруулсан
"Apple" компани энэ сарын 15-аас эхлэн Хонгконг дахь "iPhone" утасны борлуулалтын нөхцөлдөө өөрчлөлт оруулсан байна. Шинэ журмын дагуу Хонгконгод "iPhone" утсыг буцаах болон солих боломжгүй болж байгаа юм. Гэхдээ зөвхөн доголдолтой "iPhone" утсыг солих боломжтой гэдгийг "Apple" компани онцоллоо. Компани нарийн мэдээлэл өгөөгүй ч энэ нь оны сүүлээр гарахаар хүлээгдэж буй "iPhone"-ийн шинэ загварын өмнө авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж таамаглаж байна. Хонгконг дахь хууль бус наймаачид "iPhone"-ийг олон тоогоор нь оруулж ирэн худалдаад, зарж чадаагүй утаснуудаа буцаах тохиолдол газар аваад байсан юм. Хонгконгод импортын болон гаалийн татвар бага байдаг учраас хар зах дээр "iPhone" олноор борлуулагддаг. Иймээс наймаачид "iPhone"-ийг олон тоогоор нь хил давуулж, их хэмжээний орлого олдог байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй