БНХАУ “Шэнзоу-11” сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө

Мэдээ

БНХАУ “Шэнзоу-11” сансрын хөлгийг даваа гарагийн өглөөний 07 цаг 30 минутад амжилттай хөөргөсөн байна. Албаныхны мэдээлснээр “Шэнзоу-11” сансрын хөлөг “Тиан-Гон 2” сансрын лабораторитой задгай сансарт холбогдож, хөлөгт яваа хоёр сансрын нисэгч хэд хэдэн туршилт судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс гадна сансрын нисэгчид 30 хоногийн турш хөлөгт амьдрах төдийгүй энэхүү үйл ажиллагаа нь БНХАУ-ын хувьд 2022 он гэхэд сансрын бүрэн тоноглогдсон станц барих төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа ажээ. Үүнээс өмнө БНХАУ 2008 онд “Шэнзоу-7” болон 2012 онд “Шэнзоу-9” хөлгүүдийг амжилттай хөөргөж байсан юм.




САНАЛ БОЛГОХ