"Rolls-Royce" 46 мянган ам.долларын үнэтэй "аяллын сагс" бүтээжээ
Мэдээ
"Rolls-Royce" компани 46 мянган ам.долларын үнэтэй аяллын зориулалттай сагс бүтээсэн байна. Цөөн тоогоор үйлдвэрлэсэн энэхүү сагс нь "Rolls-Royce"-ийн "Phantom" загварын автомашины тээшинд яг таарах хэмжээтэй аж. Тус компанийн хувьд зөвхөн автомашинаас гадна тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөж эхэлсэн нь энэ. Тиймээс энэхүү аяллын сагс нь энгийн хэрэглээнд зориулагдаагүй аж. Өөрөөр хэлбэл 400 мянган ам.доллараар "Phantom" загварын автомашин худалдан авсан хэрэглэгчдэд л зориулан бүтээжээ. "Phantom" загварыг 50 ширхэг л үйлдвэрлэсэн учраас аяллын сагсыг ч адил тоогоор үйлдвэрлэсэн гэж "Rolls-Royce" онцоллоо.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй