Сандарч, айгаагүй цорын ганц хүн бол...

UB Info

1989 онд Канадын хаалгач Клинт Маларчук хүзүүндээ тэшүүрийн ирээр зүсүүлж гүрээний артери болон хүзүүний судсыг гэмтээжээ. Эрүүний венийн цус олгойдон мөс рүү урсаж байв. Энэхүү үзвэрийн үеэр 11 үзэгч ухаан алдаж, хоёр нь зүрхний шигдээс авч, гурван хоккейчин яг мөсөн дээр бөөлжсөн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд сандарч, айгаагүй цорын ганц хүн бол Вьетнамын ахмад дайчин Жим Пиззутелли гэх эмч байв. Тэрээр үзэгчдийн вандан сандал дээрээс хаалгач Маларчук руу очих гэж 14 секундийг л зарцуулжээ. Пиззутелли нөхцөл байдлыг тэр дор нь үнэлж хуруугаа шарханд нь нааж урагдсан судсан дээр нь хавчуулаад Клинтийг хувцас солих өрөө рүү хөтөлж оруулахад бусад эмч нар аль хэдийн хүлээж байв.

Маларчук 300 оёдол хийлгэж, нийт цусны гуравны нэгийг алдсан байна. Хэрвээ зүсэлт гурван миллиметрээр гүн орсон байсан бол Клинт цэнгэлдэх хүрээлэнд олны нүдэн дээр үхэх байсан ажээ. Оёдол хийлгэсний маргааш нь хоккейчин гэртээ харьж амраад 11 хоногийн дараа дахин тоглохоор мөсөн дээр гарахад хөгжөөн дэмжигчид нь түүнд зориулан 10 минутын турш тасралтгүй алга ташиж угтан авч байжээ.

Энди Дюфрэйн ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв.

2024 он

Эх сурвалж: Энди Дюфрэй

САНАЛ БОЛГОХ