Америкчууд Ерөнхийлөгчийнхөө хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл дундуур байна

Мэдээ

Америкчууд Дональд Трампыг Ерөнхийлөгчөөрөө сонгоод хагас жил гаруй хугацаа өнгөрсөн ч түүнд тийм ч таатай хандахгүй байна. “Bloomberg”-ээс явуулсан "National Poll" санал асуулгад оролцогчдын 55 хувь нь Дональд Трампын хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл дундуур байгаа нь тогтоогджээ. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сарын үзүүлэлтээс 12 нэгж хувиар өссөн дүн юм. Мөн судалгаанд оролцогчдын 61 хувь нь "АНУ уруудах замаар явж байна" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Гадаад харилцаа болон худалдааны хэлэлцээрүүдийн хувьд АНУ-ын дийлэнх иргэд мөн л сэтгэл дундуур байгаа аж. Учир нь 12 дугаар сард явуулсан судалгаагаар иргэдийн 66 хувь нь "Дональд Трампыг худалдааны амжилттай хэлцэл хийж чадна" гэж итгэж байсан аж. Харин энэхүү үзүүлэлт сүүлийн байдлаар 54 хувь болж буурчээ. Хэдий тийм боловч АНУ-ын хүн амын дийлэнх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна. Тухайлбал, "National Poll" санал асуулгад оролцогчдын дийлэнх хэсэг нь энэ оны сүүлээр хөрөнгийн зах зээл өсөлттэй байна гэж үзжээ.




САНАЛ БОЛГОХ