"Nissan Motor" компани "IMx" загварын автомашинаа танилцууллаа

Мэдээ

Японы автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч "Nissan Motor" компани "Tokyo Motor" авто шоуны үеэр бүрэн автомат системтэй цахилгаан хөдөлгүүрт "IMx" загвараа танилцууллаа. "EV" ангилалд багтах "IMx" загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 600 гаруй километр замыг туулах чадвартай бөгөөд өмнөх "GT-R" загвараасаа илүү хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм. Мөн энэхүү шинэ загварын автомашин нь ирээдүйн "Propilot" горимд шилжин ажиллах боломжтой. Энэ горимд шилжсэнээр автомашины суудал эвхэгдэж, жолооны хүрд доошилсноор жолооч илүү тухтай орчинд байх юм. Түүнчлэн "IMx" загварын автомашин хорт хий огт ялгаруулахгүй бөгөөд ухаалаг системийн шийдлийг түлхүү ашигласан аж



САНАЛ БОЛГОХ